Б. Лхагвасүрэн “Ижийтэйгээ байхад би баян байсан”
Ижийтэйгээ
байхад би баян байсан
Xагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шиг
Yнэнээ хэлье!
Нулимсаараа зуурч хэлье!
Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шиг
Yнэнээ хэлье!
Амьсгалаа эангидаж хэлье!
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Xагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шиг
Yнэнээ хэлье!
Нулимсаараа зуурч хэлье!
Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шиг
Yнэнээ хэлье!
Амьсгалаа эангидаж хэлье!
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бvгдээрээ миний нvдэн дотор л тvгдэг байсан...
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг байсан...
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Араг vvрсэн ижийнхээ ар өвөрт гvйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бvжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Судас нь лугшиж халуу дvvгсэн
Бурхны өвөр дээр тоглодог байсан
Сvнс зайлам харанхуйн дунд
Сvv нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Уул уулын орой уулздаггvй шиг
Vнэнээ хэлье!
Эсээ шатааж хэлье!
Урсгал усан эргэж урсдаггvй шиг
Үнэнээ хэлье!
Цусаа буцалгаж хэлье!
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогоос үхлээс бусдыг тоож гуйхгvй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...

No comments:
Post a Comment