Pages

Wednesday, April 24, 2013

Хэрхэн яаж саятан болох вэ?
















Хэрхэн яаж саятан болох вэ?

Хүний хүсэл мөрөөдөл хэмжээ хязгааргүй. Хүн бүр хангалуун сайхан амьдрахын төлөө цаг ямагт ажиллаж, шинээр сурч боловсорч, цаг хугацаатай уралдан байдаг. Өнөөдөр амьдралд хангалуун сайхан амьдрахын баталгаа нь мөнгө гэдэгтээ олон хүн санал нийлэх байх. Тэгвэл хэрхэн яаж эд хөрөнгөтэй бас хангалуун сайхан амьдралтай болж болох вэ? Дараах 5 алхмыг анхааралтай уншаарай
.1.        Мөнгийг хуримтлуулж сурах: Хүн өөрийн шударга хөдөлмөрөөр олсон цалингаасаа тодорхой хувийг байнга шинээр данс нээлгэн хуримтлуулж сурна гэдэг ирээдүйдээ томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Гэхдээ та хэдий орчим тооны мөнгийг хуримтлал болгон сар бүр хадгалах нь таны сонголт бөгөөд харин хуримтлуулж буй мөнгөө ямарч үед эргэн бүү сана. Өөрөөр хэлбэл ор тас мартах нь хамаагүй дээр. Та хэдэн наснаасаа ч эхлэн хуримтлалын мөнгө цуглуулж болно. Хамгийн гол нь эхлэх нь чухал юм.
2.        Үргэлж гарч буй зардлыг тооцоолох хэрэгтэй: Санхүүгийн хүснэгтийг бөглөж, түүнээс гарах ашгийг үргэлж тооцоолох нь танд маш хэрэгтэй юм. Жил бүр та ямар хэмжээний ашиг олж байгаа болон түүнээс гарч байгаа зардал, урамшуулал зэргийг нарийн тооцоолох нь та амьдралдаа мөнгөө зөв зохистой зарцуулахад тань тус дэм болно. Удахгүй таны дарж буй өндөг тань томорч, үр шимийг нь хүртэх болно. Танд сонирхуулахад ихэнх баячуудын 46 хувь нь мөнгөө эзэмшил газартаа хөрөнгө оруулахад зарцуулдаг байна.

3.        Олсон орлого бүрээсээ хуримтлалд хөрөнгө оруулалт хийх: Богино хугацаанд эргүүлэн төлөх боломжтой төрөл бүрийн үнэт цаасыг судлан худалдан авах боломжтой юм. Мэдээж энэ үнэт цаас маань 2 дахин хөрвөх чадвартай байх ёстойг битгий мартаарай. Түүнчлэн олж буй орлогынхоо 70 хувийг ул суурьтай, ухаалгаар өдөр тутмын амьдралдаа зарцуулж, үлдсэн 30 хувийг ирээдүйнхээ төлөө хуримтлуулснаар 10 жилийн дараа та саятан болох бүрэн боломжтой юм. Дэлхийн тэргүүн баячуудаас авсан судалгаагаар 32 хувь нь ирээдүйнхээ төлөө хуримтлалыг бий болгож чадсанаар саятан болж чадсанаа мэдүүлсэн бол 16 хувь нь эцэг эхээс өвлөсөн хөрөнгөөр саятан болсон гэж хариулсан байна.

4.        Боломжгүй зүйл гэж огт байхгүй: Долоон оронтой тоотой мөнгөний эзэн болохын тулд та заавал тийм ч өндөр цалинтай байх албагүй юм. Хэдий өндөр цалинтай ч аливаа зүйлд үрэлгэн ханддаг хүмүүс олон бий. Та өөртөө байгаа тэвчээртэй зангаар тэднээс илүү гэдгээ харуулах бүрэн боломжтой бөгөөд хүн бүрт тийм тэвчээр байдаггүй юм. Боломжгүй зүйл гэж огт байхгүй гэдгийг дахин сануулъя.

5.        Мөнгөө хуримтлуулахаа хэзээд бүү зогсоогоорой: Хэзээд мөнгөн хуримтлал үүсгэхээ бүү зогсоо. Цаг хугацаа өнгөрөх тусам таны бага багаар хуримтлал болгон цуглуулж буй мөнгө тань өссөөр байх болно. Энэ нь таны амьдралын нэгэн мартаж болохгүй зүйлийн нэг болон хэвших бөгөөд эцэст нь Та долоон оронтой мөнгөний эзэн нь болно.

6.        Хамгийн гол нь та олсноосоо багыг үрэх нь чухал: Гэтэл ихэнх хүмүүс тэгж чаддаггүй, мөнгөөр үргэлж дутагдаж явдаг. Та олсныхоо хирээр үрэх юм бол хэзээ ч энэ байдлаас гарч чадахгүй. Тийм учраас мөнгөний дутагдлаас зайлсхийхийн тулд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Зардлаа багасгах нь хасч цөөрүүлж болох бүх зардлуудыг олж дүгнэлт хийхээс эхэлнэ. Та урьд нь хэрэглэж байсан бараа бүтээгдэхүүнээ бодож үзээд эндээс тухайн зүйлгүйгээр амьдарч болох ямар бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг олж мэдэх хэрэгтэй. Үүний тулд өөрт чухал хэрэгтэй гэсэн болгоноо худалдаж аваад илүү дутуу зүйл авахгүйгээр долоо хоног болоод үз.

БАЯН ЧИНЭЭЛГИЙН АРВАН НУУЦ НОМНООС ~~~
Нэг дэх нууц: Далд ухамсар дахь итгэл
Хүмүүс өөрсдийн хүрэх боломжтой зүйлдээ тэр бүр хүрч чаддаггүй. Тэд өөрсдийн хүрч чадах байх гэж бодсон тэр зүйлдээ л хүрдэг. Бидний амьдралын бүх л нөхцөл байдал нь бидний далд ухамсар дахь итгэл үнэмшлийн тусгал юм. Хүмүүс олж чадна гэж өөрсдөө бодсон хэмжээгээрээ л мөнгийг олдог. Бид далд ухамсар дахь итгэл үнэмшлээ өөртөө итгүүлэх замаар өөрчилж болно. Бидний ухаан хүрч чадах, түүний итгэж чадах бүхэнд бид хүрэх боломжтой. Өөрийгөө ялж чадна хэмээн итгэсэн тэр хүн л ялдаг.


Хоёх дахь нууц: Ухаан бодлыг эзэмдэгч хүслийн  хүч
Хэрвээ та одоогоор жинхэнэ баялгийг бүтээгээгүй, эзэмшээгүй байгаа бол энэ тухай хүсэл таныг бүрэн эзэмдээгүй л гэсэн үг. Ухаан бодлыг эзэмдсэн их хүсэлгүйгээр та амьдралдаа ямар нэгэн юманд хүрэхгүй. Бүхнийг эзэмдэгч хүсэл нь та түүндээ хүрэхийн тулд нэр төр, эрүүл мэнд, харилцаа холбооноосоо бусад бүхнийг золиослоход бэлэн болох тэр үед л бий болгож болно. Эдгээр нь:
1.Мөнгөгүй байснаас болж амсаж өнгөрүүлсэн зовлон шаналгаа бүхнээ эргэн санах
2.Одоо мөнгөгүй байгаагаас болж амсаж буй бүх зовлон шаналгаагаа бодох
3.Санхүүгийн байдал тань өөрчлөгдөхгүй бол ирээдүйд амсах зовлонгоо төсөөлөх
4.Хэрвээ та тоолж баршгүй эд баялагийн эзэн болвол ирээдүйд амсах баяр цэнгэлээ тодорхой дүрслэн бодох



Гурав дахь нууц: Зорилго чиглэл тодорхой байхын хүч
Та чухам юу хүсч байгаа, яагаад түүнийг хүсч байгаагаа тодорхой мэдэж байгаа нөхцөлд амьдралдаа хүссэн бүхэндээ хүрэх болно. Та өөрийн зорилго, яагаад түүнд хүрэхийг хүсч буй шалтгаанаа, түүнийг хийх цагаа нарийн тодорхойлох хэрэгтэй.

Жишээлбэл, та баян байхыг хүсч байна гэж хэлэх нь хангалттай биш. Та олж авахыг хүсч байгаа мөнгөнийхөө тодорхой тоо хэмжээ, түүгээрээ худалдаж авах ёстой эд хөрөнгөнийхөө тодорхой шинж чанар, үзүүлэлт, мөн тэдгээрээ хэрхэн ашиглахаа тодорхойлох ёстой. Зорилгоо үргэлж одоо цаг дээр, эерэг нотолгоо байдлаар томъёол. Жишээлбэл, Өнөөдрөөс эхлэн мөнгөтэй болсон байхаар товлосон өдрөө заа. … хүртэл би … хэмжээний мөнгө олно гэж.
Зорилгуудаа бичээд өглөө, өдөр, орой өдөрт гурван удаа унш. Тэдгээр зорилгодоо хүрснээр төсөөлж мэдэр. Тэдгээр зорилгод хүрэх ёстой шалтгаануудыг олж тогтоо. Баян байна гэдэг нь зүгээр нэг мөнгө, эд хогшлыг цуглуулж хураах явдал биш, харин хүслээ биелүүлэхэд тань дээрх мөнгөний өгөх хүч чадал гэдгийг сана.

Дөрөв дэх нууц: Бодож боловсруулсан төлөвлөгөөний хүч
Хэрвээ та тавьсан зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байхыг хүсвэл түүндээ хүрэх стратегиа боловсруулж, үйл ажиллагааныхаа тодорхой төлөвлөгөөг хийх хэрэгтэй. Ямар ч асуудлыг шийдэх алтан зарчмыг үргэлж санагтун: Та бүх боломжоо шавхсан мэт сана
гдаж байвч энэ нь тийм биш юм гэдгийг бүү март. Хэрвээ та ямар нэг ажилд амжилт олохыг хүсвэл зохион байгуулалттай байх хэрэгтэй. Өмнөө тавьсан зорилго бүрийнхээ тухайд түүндээ хүрэх арван боломжит хувилбарыг харуулсан төлөвлөгөө гарга. Ямар нэг ажилд орох, бизнес эхлэхийн өмнө дараахь гурван зүйлийг өөрөөсөө асуу:
1.Тэр ажил тань танд таашаал өгөх үү?
2.Тэр ажил таны авъяас чадварт тохирох уу?
3.Тэр ажил сонгож авсан албан тушаал болон санхүүгийн байдалд тань ойртуулах уу?



Тав дахь нууц: Тусгай мэдлэгийн хүч
Их баялаг хуримтлуулж чадсан хэн ч гэсэн үүнийгээ татварын эрх, хөрөнгө оруулалт ба хадгаламжийн хөтөлбөрүүд, өөрийн бизнесийн салбарын тухай, мөн хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээний тухай тусгай мэдлэггүйгээр хийж байгаагүй. Мэдлэг нь түүнийг тодорхой зорилгод хүрэхийн тулд зохион байгуулалттайгаар, ухаалгаар, үйл ажиллагааны бодит хөтөлбөрийн дагуу ашигласан үед л хүч болж хувирна. Та бүхнийг өөрөө мэдэх шаардлагагүй, гэхдээ та шаардлагатай бүх мэдээллийг хаанаас яаж олохоо мэддэг байх ёстой.



Зургаа дахь нууц: Цөхрөлтгүй шургуу байхын хүч
Амжилтыг ганц оролдлогоор олдоггүй бөгөөд энэ нь олон олон оролдлогын нийлбэр үр дүн юм. Амжилтанд хүрдэг хүмүүс ба хүрч чаддаггүй хүмүүсийн ялгаа нь тэдний авъяас чадвараас илүү шургуу чанарт нь байдаг. Хүсэн хүлээсэн үр дүнд тань хүргээгүй оролдлого бүрийн дараа “Алиныг хүртэ
л би зөв явав?” хэмээн өөрөөсөө асуу. Энэ нь дараагийн оролдлогоо хийхэд тань зоригжуулах болно. Хэрэв та чулуучин шиг ажиллаж, хэзээд цөхрөлтгүй байж чадвал, хэрэв хийсэн оролдлого бүрийнхээ туршлага дээр суралцаж чадвал хичээл зүтгэл тань амжилтын титэмд заавал хүргэх болно.


Долоо дахь нууц: Зардлаа хянахын хүч
Баян чинээлэг байдал нь хэр их мөнгө олж байгаагаас биш, олсон мөнгөөрөө хэр сайхан амьдарч чадаж байгаагаас шалтгаална. Зардлаа хянах нь байгаа мөнгөнийхөө хэмжээнд аз жаргалтай амьдарч тэр мөнгөө нэмэгдүүлэхэд тусална. Санхүүгийн боломж нь хязгаарлагдмал байгаа хүн бүр тогтмол орлоготой болохын тулд зардлаа хянах хэрэгтэй.
1.Орлогынхоо тодорхой хэсгийг та хадгалах ёстой.
2.Орлогынхоо арван хувийг хадгаламжинд зориул. Энэ нь ирээдүйн баялгийг бүтээхийн эхлэл болно.
3.Та өөрөө үргэлж мөнгөний төлөө ажиллаж байсанаас мөнгө таны төлөө ажилласан нь дээр бишүү!


Найм дахь нууц: Үнэнч шударга байхын хүч
“Хүн ертөнцийг эзлэвч сэтгэл зүрхээ алдаж орхивол ямар хэрэг байх билээ?” Худал хуурмаг, хулгай луйвараар баялаг бүтээх гэж оролдох нь элсэн дээр байшин барихтай л адил. Байшин төдий л удаан зогсохгүй. Бизнестээ болон хувийн амьдралдаа аливааг бүтээх аргыг сонгох үедээ дараахь хэдэн асуултыг өөртөө тавьж бай.

1.Миний хийх гэж буй зүйл хууль зүйд нийцэхүү?
2.Миний хийх гэж буй зүйл ёс зүйд нийцэхүү?
3.Үүний дараа би өөрөөрөө бахархаж чадах уу?
4.Энэ тухай
д ойр дотны хүмүүс минь яах бол ?
5.Үүний дараа би өөрийгөө хүндэлж чадах уу?


Ес дэх нууц: Итгэлийн хүч
Танд итгэл төрүүлж буй ямар нэг төслийг авч үзэхдээ үйл ажиллагааны төлөвлөгөөгөө бодож боловсруулаад биелэх боломжтой эсэхийг нь шалга. Дараа нь: “Хэрвээ би зайлшгүй амжилт олно гэдгээ мэдэж байсан бол яах байсан бэ ?” гэж асуу. Зоригтой бай, тэгвэл агуу их хүч туслахаар ирнэ. Үргэлж “Яг л тийм юм шиг” зарчмаар ажиллавал амжилтанд заавал хүрнэ. Дотоод мэдрэхүй дээ итгэж зөн совингоо дага. Өөрийгөө үнэмшүүлэх аргыг тогтмол хэрэглэх нь итгэлийг төрүүлнэ. Хангалттай ойр ойрхон давтсан бүхэн аяндаа далд ухамсрын тань хэсэг болно.


Арав дахь нууц: Буян үйлдэхийн хүч
Аливаа зүйл
, элбэг дэлбэг байдал бусдын тусламжгүйгээр, бусдад туслахгүйгээр олдох нь тун ховор. Бусдад тусалснаар та өөртөө тусална. Орлогынхоо аравны нэг хувийг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зрриулахыг хичээ. Өгсөн бүхэн тань өсч үржээд буцаж ирнэ. Бусдад тусалснаар та элбэг дэлбэгийн мэдрэхүйг ухамсартаа буй болгоно.



No comments:

Post a Comment

 

Blogger news

Blogroll

About