Pages

Wednesday, January 30, 2013

Б. Лхагвасүрэн “Ижийтэйгээ байхад би баян байсан”


Б. Лхагвасүрэн  “Ижийтэйгээ байхад би баян байсан”           
Түүний уянга яруу найргийн мөрүүдэд ижийгээ гэсэн хүүгийн сэтгэл тэр чигээрээ шингэчихсэн байх шиг санагддаг. Түүнтэй ижийнх нь тухай хөөрөлдөв.
...Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай-сүүн мөрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй-цагаан мөрөн
Ижий мөрөн...

Р. Чойном “Миний шүтээн” - Өвлийн амралтын бие даалт


Р. Чойном “Миний шүтээн”

Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх уед минь
Толгой
н дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу

Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй

Ижийтэйгээ байхад би баян байсан -Өвлийн амралтын бие даалт


Б. Лхагвасүрэн “Ижийтэйгээ байхад би баян байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Xагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шиг
Yнэнээ хэлье!
Нулимсаараа зуурч хэлье!
Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шиг
Yнэнээ хэлье!
Амьсгалаа эангидаж хэлье!
Ижийтэйгээ байхад би баян байсан...

Ганцхан ижийдээ унших шүлэг- Өвлийн амралтын бие даалт


Ц. Хулан “Ганцхан ижийдээ унших шүлэг”
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон


Эхийн сэтгэл


П. Бадарч “.Эхийн сэтгэл.


Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй
Сааль сүүндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрт үр минь торойно
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү Араажаваар дуулж байна лээ

 

Blogger news

Blogroll

About